Нууцлалын бодлого
Нэг. Үндэслэл
- 1.1 ORI MI-ийн зорилго нь таны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд хамгийн энгийн, хялбар үйлчилгээг хүргэх бөгөөд үүний тулд таны хөгжмын сонирхлыг судлах шаардлагатай ба ингэснээр зөвхөн танд зориулсан үйлчилгээг хүргэх болно.
- 1.2 Хэрэглэгчийн нууцлал болон хүний хувийн мэдээллийн аюулгүй байдал нь манай үйлчилгээний үнэлж баршгүй үнэт зүйл бөгөөд бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрхэн яаж, ямар шалтгаанаар цуглуулдаг, түүний нууцлал, хадгалалт, ашиглалтын байдал, мөн таны хувийн мэдээллийг бид хэзээ хаана ашиглаж болохыг таны хяналтан дор сонголт хийлгэх замаар энэ бодлого мөрдөгдөх юм. 'Нууцлалын Бодлого"-ыг танд танилцуулж байна.
Хоёр. Бодлогын тухай
- 2.1 Энэхүү Бодлого нь та болон ORI MI-ийн хооронд үүсч буй үндсэн харилцааг тодорхойлно.
- 2.2 ОРИ МИ ХХК-ийн үйлчилгээ болон түүнтэй холбоотой бусад үйлчилгээ (“ORI MI Үйлчилгээ”) –нд хамаарна.
- 2.3 ORI MI Үйлчилгээг хэрэглэх үеийн нөхцлийг “Үйлчилгээний нөхцөл”-өөр тодорхойлно.
- 2.4 Бид шаардлагатай хөгжүүлэлт сайжруулалтыг тухай бүрт хийх болно.
- 2.5 Хувийн мэдээлэл цуглуулах эсвэл түүнийг боловсруулах явцад алдаа гарсан тохиолдол бүрт мэдээлэл хүргэнэ.
- 2.6 Бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой шинэлэлт хийгдээгүй болон нэмэлт үйлчилгээ хийгдээгүй бол энэхүү бодлого хэвээр үйлчилнэ.
Гурав.Зорилгын тухай
- 3.1 Хэрэглэгчийн ямар төрлийн хувийн мэдээллийг цуглуулж байгаа болон, цуглуулан ашиглах шалтгаан, хэнтэй хуваалцаж байгаа тухай мэдээлэл хүргэх.
- 3.2 ORI MI үйлчилгээг хэрэглэгч хэрэглэх үед хамгийн сайн үйлчилгээг хүргэхийн тулд таны бүртгүүлсэн хувийн мэдээллийг ашиглах талаар тайлбарлах.
- 3.3 Хэрэглэгчийн хувийн мэдээллийн, нууцлалыг хэрхэн хамгаалахтай холбоотой хэрэглэгчийн эрх болон сонголтуудыг тайлбарлах.
- 3.4 Танд манай үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, байгаа бол contact@orimix.mn хэсэгт хандаж бидэнтэй холбогдох.
- 3.5 Хэрэв та энэхүү бодлоготой санал нийлэхгүй байгаа тохиолдолд манай үйлчилгээг сонгох эсэхээ бие даан шийдэх.
Дөрөв. Хэрэглэгчийн эрх болон сонголтууд
- 4.1 GDPR-ын зүгээс xувь хүний мэдээллийг нууцлах түүнийг хамгаалахтай холбоотойгоор тодорхой эрхүүдийг олгодог. Үүний дагуу хэрэглэгчдэд эдгээр эрхийг эдлэх боломжийг олгох зорилгоор ил тод бөгөөд хандалтын тохиргоонуудыг санал болгох бөгөөд хэрэглэгч нь дараах эрхүүдийг эдлэнэ. Үүнд: 1. Нэвтрэх эрх Бидний боловсруулж буй өөрийн хувийн мэдээлэлд нэвтрэх болон холбоотой мэдээлэл авах хүсэлт гаргах эрх; 2. Залруулах эрх Хэрэв бүртгэлтэй мэдээлэл буруу эсвэл дутуу байгаа бол түүнийг өөрчлөх эсвэл шинэчлэхийг шаардах эрх; 3. Устгуулах эрх Бүртгэлтэй хувийн мэдээллээ устгахыг шаардах эрх; 4. Хязгаарлах эрх Хувийн мэдээллээ тодорхой хугацаагаар болон бүхлээр нь эсвэл хэсэгчилж боловсруулахгүй байхыг шаардах эрх; 5. Татгалзах эрх • Хувийн нөхцөл байдалд үндэслэн таны хувийн мэдээллийг боловсруулахаас татгалзах эрх; • Шууд маркетингийн зорилгоор таны хувийн мэдээллийг боловсруулахаас татгалзах эрх; 6. Мэдээлэл зөөвөрлөх эрх Өөрийн хувийн мэдээллийг цахим хэлбэрээр шаардах эрх. 7. Автоматжуулсан шийдвэрт хамрагдахгүй байх эрх Шийдвэр нь таны эрхэд хуулийн хүрээнд болон бусад байдлаар нөлөөлж байвал зөвхөн автоматаар гаргаж буй шийдвэрүүдэд хамрагдахгүй байх эрх. 8. Хувийн мэдээлэл ашиглах тайлбар. Эрхүүдтэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах, эдгээр эрхийг илүү хялбараар эдлэх боломж болон ORI MI Үйлчилгээ таны хувийн мэдээллийг хэрхэн ашиглахтай холбоотой сонголтуудыг дараах байдлаар хүргэж байна: 9. Нууцлалын тохиргоо (Хэрэглэгчийн булангаас хандах боломжтой) Хувийн мэдээллийг боловсруулахтай холбоотойгоор таны сонголтуудыг тодорхойлох, тэдгээрийг сонгох боломжтой. 10. Мэдэгдлийн тохиргоо (Хэрэглэгчийн булангаас хандах боломжтой) ORI MI-ийн зүгээс хийгдэж буй маркетингийн мэдэгдэл болон ямар төрлийн үйлчилгээний мэдэгдлүүдийг, хэрхэн дамжуулах (e-mail, orimi апп гэх мэт.) хүлээж авах, авахгүй байх үйлдлийг тохируулна. 11. Күүки бодлого (Cookies) Хийгдэж буй зар сурталчилгаа болон маркетингийн үйлчилгээний хүрээнд күүки-г ямар төрлийн тандалтад ашиглаж байгааг хянах, зохион байгуулах, ашиглуулахгүй байх боломж. 12. Хэрэглэгчийн Зөвлөх Хэрэглэгчид зөвлөгөө өгөх системдмэдээллийг хэрхэн хамгаалах талаархмэдээллүүд агуулагдана. ORI MI үйлчилгээнд хувийн мэдээлэл боловсруулахтай холбоотой “Түгээмэл асуултууд”-ын хариултыг агуулсан Мэдээллийн эрх болон Нууцлалын тохиргоо журам –ыг дагаж мөрдөнө. Таны нууцлал, эрхүүд болон эдгээртэй холбоотой асуулт байвал www.orimi.mn/contact хэсэгт холбогдох Таны хувийн мэдээллийг ашиглах харилцаанд ямар нэгэн эргэлзээ байвал та бидэнд мэдэгдэж, манай үйлчилгээг илүү сайжруулан, дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна.
- 4.2 Бидний цуглуулах, таны хувийн мэдээллүүд Бидний цуглуулсан таны хувийн мэдээлэл болон ашиглаж байгаа хувийн мэдэллийн ангилалыг дараах хүснэгтэд тусгав: 1. Хэрэглэгчийн мэдээлэл • Эдгээр нь ORI MI үйлчилгээнд бүртгүүлэх болон ORI MI үйлчилгээг ашиглах зорилгоор таны бидэнд өгч буй буюу бидний цуглуулж буй хувийн мэдээллүүд юм. Таны бүртгүүлсэн ORI MI үйлчилгээний төрлөөс хамаарч хэрэглэгчийн нэр, и-мэйл хаяг, утасны дугаар, насны ангилал, хүйс, и-баримтын хэрэглэгчийн дугаар зэргээс бүрдэнэ. • Танаас хүсч буй зарим мэдээлэл нь таны хэрэглэгчийн бүртгэлийг үүсгэхэд шаардлагатай. Мөн таны бүртгэлийг илүү хувийн шинж чанартай болгохын тулд нэмэлт хувийн мэдээллүүдийг бүрдүүлэх сонголтыг бид танд олгоно. • Ямар хувийн мэдээллийг цуглуулах нь таны бүртгүүлсэн ORI MI үйлчилгээний төрөл, бүртгэл үүсгэх арга болон ORI MI үйлчилгээнд бүртгүүлэхийн тулд ашигласан гуравдагч талын үйлчилгээ зэргээс хамаарч харилцан адилгүй байх боломжтой. • Хэрэв бүртгэл үүсгэхийн тулд гуравдагч талын үйлчилгээг ашиглаж байгаа бол энэхүү гуравдагч талд хувийн мэдээллээ өгөх зөвшөөрөл өгөгдсөн тохиолдолд бид бүртгэл үүсгэх боломжтой болно. Санал болгож буй үйлчилгээний төрлүүд болон бүртгэлийн сонголтууд нь бүс нутаг, улс орнуудаас шалтгаалж өөр, өөр байхыг анхаарна уу! 2. Хэрэглээний мэдээлэл Эдгээр нь ORI MI-д холбогдох үед эсвэл хэрэглэх үед цугларч буй таны хувийн мэдээллүүд юм. Үүнд: • Таны сонгосон ORI MI үйлчилгээний төрөлтэй холбоотой мэдээллүүд • Хайлтын утгууд, өмнөх сонсолтууд, үүсгэсэн хөгжмийн лист, миний сан, хайлтын түүх болон бусад хэрэглэгчтэй үүсгэсэн харилцаа зэрэг ORI MI үйлчилгээтэй холбоотой харилцааны мэдээллүүд байна. Мөн ORI MI үйлчилгээтэй холбосон гуравдагч талын мэдээллүүд багтаж болно. • ORI MI үйлчилгээг хэрэглэхтэй холбоотойгоор таны сонирхол болон сонголтын үр дүнгүүд • Зураг, хөгжим сонсох жагсаалтын нэр, мөн ORI MI хэрэглэгчийн зөвлөхтэй хийсэн харилцаа зэрэг ORI MI-д таны оруулсан хэрэглэгчийн мэдээлэл зөвхөн таны зөвшөөрлөөр төхөөрөмжийн камер болон зургийн санд холбогдож, зөвхөн сонгож өгсөн зурагны хэмжээ болон metadata-т бид хандах боломжтой. • Таны төхөөрөмжийн зургийн сан болон камерийн мэдээллийн санд нэвтэрч мэдээллийг шүүх болон хуулж авах боломжгүй байна. • Техникийн мэдээллүүд нь дараах мэдээллүүдийг агуулна. o •• URL- ийн мэдээлэл: o •• Күүки (cookies) болон IP хаяг зэрэг сүлжээний орчинд байгаа эсэхийг тодорхойлох мэдээллүүд. o •• Төхөөрөмжийн давтагдашгүй мэдээлэл, сүлжээний төрөл, төхөөрөмжийн төрөл, төхөөрөмжийн үзүүлэлт, сүлжээний чадал, хэлний сонголт, цахим эрхийн зөвшөөрлийг агуулж буй мэдээллүүд, үйлдлийн системийн төрөл болон ORI MI-ийн хувилбарын мэдээлэл зэрэг ашиглаж буй төхөөрөмжтэй холбоотой мэдээлэл. o •• Wifi сүлжээнд ORI MI-т холбогдож буй төхөөрөмжийн үзүүлэлтүүд, o •• Зөвхөн танд зориулсан агуулгыг санал болгох сурталчилгааг танд хүргэх зорилгоор ашиглагдаж буй техникийн өгөгдлүүд (IP хаяг, газарзүйн байршил гэх мэт) o •• ORI MI үйлчилгээний тодорхой боломжуудыг танд олгож буй мобайл төхөөрөмжийн мэдрэгчтэй холбоотой мэдээллүүд. 3. Үйлчилгээний төрөл тодорхойлох мэдээллүүд Төлбөртэй болон контентийн өндөр чанартай үйлчилгээний төрлүүд нь хэрэглэгчийн зарим мэдээллийг заавал оруулах эсвэл баталгаажуулахыг шаарддаг. Ингэснээр таны төлбөрийн гүйлгээ, бодит хэрэглэгчийг хамгаалах боломжтой бөгөөдуг мэдээллүүд нь ямар нэгэн гуравдагч этгээд, сурталчилгааны зорилгоор ашиглагдахгүй болно. 4. Төлбөр болон худалдан авалттай холбоотой мэдээллүүд Туршилтын үйлчилгээний төрөл болон төлбөртэй үйлчилгээ сонгосон үед (үйлчилгээний нөхцөл-д тодорхойлсоны дагуу) үйлчилгээ идэвхжүүлэхэд шаардлагатай хувийн мэдээллүүдийг цуглуулах боломжтой. Төлбөрийн хэлбэрээс шалтгаалж шаардлагатай мэдээллийн төрөл өөрчлөгдөж болох бөгөөд дараах мэдээллүүдийг зайлшгүй цуглуулна. Үүнд: • Нэр • Төрсөн огноо • Банкны картын төрөл, дуусах хугацаа, дугаар • Утасны дугаар • И-мэйл хаяг • Төлбөр төлөлтийн түүх • И-баримтын хэрэглэгчийн дугаар 5. Уралдаан болон Азтан шалгаруулах мэдээллүүд Азтан шалгаруулах эсвэл уралдаанд оролцох үед бүртгүүлж буй асуулгад шаардлагатай хувийн мэдээллүүд. 6. Хэрэглэгч баталгаажуулах түншүүд Гуравдагч талын хэрэглэгчийн мэдээллийг (Жишээ нь: Facebook) ашиглаж хэрэглэгч болох эсвэл нэвтэрсэн тохиолдолд хувийн хуудсаа манай үйлчилгээнд үүсгэхэд туслах зорилгоор мэдээллүүдийг гуравдагч талаас хуулж авна. 7. Техникийн үйлчилгээний хамтрагчид ORI MI үйлчилгээний агуулга болон боломжуудыг танд хүргэхийн тулд IP хаяг тодорхойлох техник үйлчилгээний түншүүдтэй хамтран ажилладаг. 8. Төлбөрийн систем нийлүүлэгчид Төлбөртэй үйлчилгээг танд хүргэхийн тулд нэхэмжлэхэд суурилсан мэдээллийн үндсэн дээр төлбөрийн систем нийлүүлэгчээс ирсэн мэдээллийг цуглуулах боломжтой. 9. Сурталчилгаа болон маркетингийн түншүүд Танд зориулсан сурталчилгааг санал болгох, түүний үр дүнг тооцоолох зорилгоор таны сонирхол, утасны төрөл зэрэг мэдээллүүдийг цуглуулах боломжтой байна.
- 4.3 ORI MI үйлчилгээ нь эрх зүйн тодорхой үндэслэлийн хүрээнд таны хувийн мэдээллийг дараах зүйлсэд ашиглах боломжтой. Үүнд: • ORI MI-ийг хялбараар танд хүргэх • ORI MI үйлчилгээний доголдлыг олох, оношилж, сайжруулах зорилгоор • Маркетинг болон танилцуулга сурталчилгааны зорилгоор • Хуулийн өмнө хүлээсэн үүрэг болон хууль сахиулах байгууллагын хүсэлтийг биелүүлэх зорилгоор • Хууль ёсны хүсэлт ирсэн тохиолдолд эдгээр хүсэлтийг биелүүлэх эсвэл эдгээртэй холбоотой хамгаалалт хийх зорилгоор • Биснес төлөвлөлт болон тайлан бэлтгэх зорилгоор • Төлбөрийг баталгаажуулах зорилгоор • ORI MI үйлчилгээг хууль бусаар ашиглах батлагдаадгүй төлбөр төлөлт болон луйврын үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор • Судалгаа, уралдаан, азтан шалгаруулах үйл ажиллагаа зохион байгуулах зорилгоор
Тав. Мэдээлэл хадгалах болон устгах
- 5.1 Танд ORI MI-ийн үйлчилгээг хүргэх, үйл ажиллагааг хангуулан ажиллах (Жишээ нь: ORI MI үйлчилгээний нөөц бололцоог хамгаалах, шинэ боломжууд болон саналуудтай холбоотой мэдээлэлд тулгуурласан үйл ажиллагааны шийдвэр гаргах, хууль эрх зүйн үүргүүдтэй уялдах болон ойлголцлыг зохицуулах),
- 5.2 ORI MI үйлчилгээний хэрэглэгч байх хугацаанд бид таны мэдээллийг бүрэн хадгална. (Жишээ нь: Тоглуулах жагсаалт, миний сан болон бүртгэлийн мэдээлэл гэх мэт...)
- 5.3 Таны хүсэлтээр болон хуулийн хүрээнд хадгалах шаардлагатай тодорхой хувийн мэдээллүүдээс бусад хувийн мэдээллийг устгах эсвэл хэрэглэгчийг тодорхойлоогүй төлөвт оруулна.
- 5.4 Хэрэглэгчийн бүртгэл дэх төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл, шийдвэрлэгдээгүй төлөв гэх мэтийг тухайн асуудал шийдэгдэх хүртэл мэдээллийг хадгална.
- 5.5 Татвар болон санхүүтэй холбоотой хууль эрх зүйн үүргийн хүрээнд хувийн мэдээллийг хадгалах шаардлагатай үед хэрэглэгчийн мэдээллийн шаардлагатай хэсгүүдийн тухайн хууль үйлчлэх хугацаанд хадгална.
- 5.6 Авлига, хахуулиас урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдал, үйл ажиллагааны хууль ёсны эрх ашгийг хангаж байгаа тохиолдолд.
Зургаа. Хувийн мэдээллийг аюулгүй байлгах
- 6.1 Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах нь манай үүрэг юм.
- 6.2 Таны хувийн мэдээллийг хамгаалахын тулд бид боломжит техник, технологийг ашиглах ба бодлогын хүрээнд шаардлагатай арга хэмжээг авдаг боловч ямар ч үед бүх төрлийн систем бүрэн аюулгүй байдаггүйг анхаарах.
- 6.3 Зөвшөөрөлгүй хандалт болон хувийн мэдээллийг шаардлагагүй үед манай системд хадгалахаас сэргийлж бид системдээ ашиглаж буй мэдээллүүдэд зохиомол нэр өгөх, кодлох, хандалтын болон хамгаалалтын бодлогуудыг боловсруулж хэрэгжүүлдэг.
- 6.4 ORI MI үйлчилгээг хэрэглэж буй хэрэглэгч бүртгэлд ашиглах нууц үгээ аль болох таамаглах боломжгүй том, жижиг үсэг, тоо болон тэмдэгтээс бүрдүүлж үүсгэхийг санал болгоно.
Долоо. Бодлогод орох нэмэлт өөрчлөлтүүд
- 7.1Энэхүү Бодлогод шаардлагатай үед өөрчлөлт оруулах боломжтой байна.
- 7.2 Бодлогод өөрчлөлт орсон үед бид танд мэдээллийг хүргэнэ. Жишээ нь: Бүртгэлтэй и-мэйл хаягаар мэдээлэл хүргэх, ORI MI апп-аар дамжуулан мэдэгдэл хүргэх гэх мэт. Иймд өөрчлөлттэй холбоотой мэдэгдэл, мэдээллүүдийг цаг алдалгүй бүрэн уншиж байхыг санал болгож байна.
Найм. Холбоо барих
- 8.1 • 77772020 • info@orimi.mn- холбоосоор холбогдоно уу.